АН-ын дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Жагсаж байгаа салбарынхаа цалинг сайд нь мэдэхгүй байна. Өөрсдөө өндөр цалин авмаар байвал улсынхаа дундаж цалинг нэмэх ёстой
-АН-ын гишүүд УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг гишүүнээс нь огцруулах санал гаргаж байсан. Энэ байр суурин дээрээ хэвээрэй байгаа юу?
-АН тодорхой байр суурь илэрхийлсэн. Энэ нь ҮХЦ-ийн их суудлын хуралдааны дүгнэлтийн УИХ хүлээн зөвшөөрч ажиллах нь зүйтэй. Хүлээн зөвшөөрөхөөс гадна үүнийг даган биелүүлэх шаардлагатай. Одоо чимээгүй ганц хоёр хариуцлагын асуудал болгоод өнгөрөх биш хуулиуд дээр тодорхой зохицуулалтуудыг хийх хэрэгтэй.
-УИХ-ын гишүүний цалинг дунджид хүргэснээс парламентийн дархлаа суларна, авлига нэмэгдэнэ гэж зарим гишүүд хэлж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Тэгвэл иргэдийнхээ дундаж цалин л өсгөе л дөө тэгээд. Нэмэхээр авдаг орлого нь нэмэгдэнэ биз дээ.
-АН Засагт орно гэсэн мэдээлэл байна. Үүн дээр хариулт өгвөл?
-Би энэ асуултад 10, 20, 100 удаа хариулсан. Дахиад хариулах хэрэггүй байх” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.152
Uvsiin condom
Хариулах