Г.Лувсанжамц "Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл"-ийг хэлэлцэх Ажлын хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлт гаргалаа

Zuv.mn
3 цаг 31 минутын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.11.13/ хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.  

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Төлөвлөж сурч байна. Цаашдаа хамтраад явбал татвар төлөгчдийн зарцуулж байгаа нэг төгрөг бүрийг үр дүнтэй зарцуулдаг, төрийн албан хаагчид хариуцлагатай ажиллах нөхцлийг бүрдүүлж чадна гэдэгт 100 хувь итгэлтэй байна. 126 гишүүндээ санал тавимаар байна. УИХ дээр хэлэлцэх Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийн Ажлын хэсгийг би ахлах хүсэлтэй байна. Бүтэц агуулгын хувьд зөв байгаа. Нарийвчилж засах зүйлүүд байна. Салбар бүрийн төлөөлөл орсон 126 гишүүн Үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлт болгоныг зөв болгож, хамтарч ажиллах хүсэлтэй байна. Ажлын хэсгийг ахлуулж өгөхийг хүсье” гэлээ.

Тэрбээр “Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн зорилт, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт буруу байгаагаас тодорхой хариуцах эзэнгүй болж, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна” асуудлыг хөндөж, олон нийтийн дэмжлэгийг авсан. Тодруулбал, төрийн албаныхан төсвийн мөнгө зарлагадсаныгаа ажил хийсэн буюу “гүйцэтгэл” гэж тооцоод, үр дүнгийн талаар тодорхой зорилт дэвшүүлдэггүй байдлыг шүүмжилж, “Та турах зорилт тавьсан бол үр дүнг нь хэдэн удаа жиймд явснаар биш, хэдэн кг турснаар л хэмжинэ” хэмээн жишээ авч байсан.

Засгийн газраас боловсруулсан Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлд энэ шүүмжлэлийн дагуу боловсруулсан ч дахиад хийх зүйл байна гэж үзсэн тул тэрбээр Ажлын хэсгийг ахлах саналыг тавьсан юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.92
    1 цагийн өмнө

    ахлуулаад үзэх хэрэгтэй.зөв зүйтэй шудрага сэтгэлтэй залуу гишүүнийг дэмжиж бна

    Хариулах