УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Оюутолгойн хянан шалгах түр хороо өчигдөр сонсголд гэрчээр оролцох 300 хүний нэрсийг зарласан. Үүнтэй холбогдуулан С.Баяр өөрийн цахим хуудаснаа сонсголд очихгүй бичгээр хариу өгнө гэсэн байр сууриа илэрхийлээд байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Ер нь нас ахиад тэгээд байгаа юм уу зөнөглөчихсөн юм шиг байна лээ. 34 хувийг өөрийнх нь Засгийн газар оруулсан, өөрийнх нь гарын үсэгтэй бичгийг би өчигдөр постолсон.
Хянан шалгах түр хороо байгуулаад нэр бүхий гишүүд гарын үсэг зурж байгаа чинь УИХ-ын нэг бүтэц байхгүй юу. Төр дуудаж байгаа цагт хэн гуай ч бай ямар ч цагт бай гутлаа тослоод очих ёстой. тэнд залуу дарга байна уу хөгшин дарга байна уу хамаагүй. Очоод хийсэн нүглээ тайлбарлах хэрэгтэй.
Амьдралын үнэнд гүйцэгдээд Оюутолгойн төсөл нь ашиггүй болоод, хөрөнгө оруулалт биш зээл байсан нь тодорхой болоод ирэхээр яг үүнийг хийсэн нүгэлтэй улсууд чинь бусад руу буруугаа чихэх гэж оролддог ч юм уу аль эсвэл зугтах хэлбэр рүү орж байна шүү дээ. Гэхдээ энэ хүмүүс хоёр мөрөн дээр нь толгой нь байгаа цагт сайныг үзэхгүй. Яагаад гэвэл тэр цайрахгүй шүү дээ. Заавал ирэх ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.54
Одоо буурал болсон учраас хариуцахгүй уг нь хар толгойгоороо хариуцана гээд байсан
Хариулах