Г.Лувсанжамц: Дулаанбаатар аян улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй

Х.Есү
3 цаг 38 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Дулаанбаатар аян бол улсын төсөвт суугаагүй, хөгжлийн төлөвлөгөөн дээр байхгүй зүйл. Би мэргэжлийн хүний хувьд утааны шийдэл бол дулаалга юм аа гэдгийг хэлсэн. Гол нь иргэдэд зөв мэдлэг мэдээлэл түгээх зорилготой. Би утааг шийдэгдтэл үүнийг хийнэ гэж бодож байна.

Дулаанбаатар аяны хүрээнд улсын төсвөөс мөнгө зарцуулж байгаа зүйл байхгүй.

-Засгийн газар ирэх таван жилийнхээ төлөвлөгөөг танилцуулсан. Тэгвэл өмнөх таван жилийн төлөвлөгөө зорилт хэрхэн биелэсэн гэж харж байна вэ?

-Чиглэл гэдэг бол шалгуур үзүүлэлтээ зөв тавиад хөтөлбөрөө боловсруулах ёстой. Таван жилийн чиглэл, дөрвөн жилийн хөтөлбөр нэг жилийн хөгжлийн төлөвлөгөө тэгээд төсөв гэсэн дөрвөн зүйл хоорондоо уялдаж явах ёстой. Тэгж байж гүйцэтгэх засаглал, сайд нарын ажлын үнэлгээг нь хэмждэг.

Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх зорилтоо биелүүлэх ёстой. Чадахгүй бол хариуцлага тооцдог байх хэрэгтэй" гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.64.153
    50 минутын өмнө

    төсвөөс мөнгө авалгүй ажил хийж болдог л юм байна даа, амжилт хүсье

    Хариулах