УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Бид олон удаа гишүүн болж сайд дарга нар хийгээгүй болохоор улс төрийн амбиц алга. Ийм байгаа дээрээ МАН-ыг шинэчилж авъя гэсэн л зорилготой байгаа.
Маргаашийн их хуралд намын даргын илтгэлтэй холбогдуулан 2255 хүн асуулт асууж үг хэлнэ. Тэгээд бүтэнсайн өдөр МАН-ын даргыг сонгох, сонгуулийн үйл ажиллагаа хийгдэнэ.
МАН нэг нэр дэвшигчтэй оролцъё гэсэн ерөнхий ярианууд байгаа. Гэхдээ ардчилсан улсын иргэд учраас сонгох сонгогдох эрхийг хааж болохгүй.
Манай намын 30 гаран хүн АН-ын 20 гаран хүнтэй нийлээд төсөв баталлаа шүү дээ. Ардчилсан намынхан одоохондоо тойрогтоо төсөв тавиулаад чих нь зөөлөн байна. Удахгүй чих нь хатуурна. Үг сонсож эхлэхээ болино. Тэгэхээр МАН эв нэгдэлтэй байх ёстой. Эвлэрлийг хангах хүн байх ёстой.
Хагарал гээч нь энэ хүрээд зогсох юм бол бид та бүхэнд амласан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.88
Их хурлын төлөөлөгчдын дундаас намынхаа эв нэгдлийг хангаж чадах , итгэл хүлээх хүнийхээ нэрийг дэвшүүлэх нь нээлтэй
Хариулах