Д.Батбаяр: Орон нутагт байгаа иргэдийн асуудлыг шийдэх нь төрийн үүрэг

Х.Есү
3 цаг 7 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Батбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Төсөв батлагдлаа. Гэхдээ зарис гишүүд орон нутагт шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг тавьж байна гэдэг зүйлийг ярьж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би бол эсрэг байр суурьтай байна. Хэт төвлөрлийг багасгахын тулд, хотын түгжрэлийг багасгахын тулд гэсэн малгайн дор хэлж байна лээ. Орон нутагт ажиллаж амьдрах, орчин нөхцлийг нь бий болгох ёстой. Хамгийн наад захын нийгмийн, боловсролын, эрүүл мэндийн үйлчилгээгээ авдаг байх хэрэгтэй. Амьдрал зөвхөн Улаанбаатар хотод өрнөдөггүй, орон нутагт ч гэсэн хүн амьдардаг гэдгийг УИХ-ын гишүүд ойлгох хэрэгтэй.

Улаанбаатар хот биеэ даасан төсөвтэй, бонд гаргах эрхтэй байгаад байгаа юм. Өөрөө асуудлаа шийдэх боломжийг нь гаргаж өгсөн. Харамсалтай нь өдий хүртэл асуудалтайгаа үлдсэн.

Орон нутагт байгаа иргэдийн асуудлыг шийдэх нь төрийн үүрэг. Амьдрал ганцхан Улаанбаатарыг тойрч байгаа биш шүү дээ” гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна