Н.Энхбаяр: Бусад нам алдаж болдог, МАН алдаж болдоггүй

Zuv.mn
5 цаг 46 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч, МАН-ын дарга асан Н.Энхбаяраас МАН-ын 31 дүгээр Их хурлаар хэлэлцэх асуудлын хүрээнд тодрууллаа.  

Тэрбээр "МАН бол Монгол Улсын тусгаар тогтнолыг олж ирсэн, баталгаажуулсан улс төрийн хүчин. Цаашид ч энэ үүрэг, хариуцлага ногдож байгаа. Бусад нам алдаж болдог, МАН алдаж болдоггүй. Алдвал ард ттүмэн их бухимддаг. Оновол баярладаг. Тийм болохоор алдах эрх байдаггүй. Энэ утгаараа хариуцлага үүрч, түүчээлж ажилладаг улс төрийн хүчин. Сая үүссэн асуудлаас харахад, жишээ нь цаашид хийх ажил их байна гэдэг нь харагдлаа.  Парламентын засаглалтай улсад УИХ-ын дарга нь нам бус байдаг. Үүнийг сая МАН-ын асуудал нийгэмд хурцаар гаргаж ирж харууллаа. Ер нь шийдэх асуудлууд их байгаа юм байна гэдгийг олон нийт ойлгож авсан байх. Тиймээс цаашид асуудлыг шийдээд, засаад явна гэдэгт итгэж байна.   

Намын даргын тухайд, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар нэрээ татсан нь ухамсартай алхам болсон. Н.Учрал, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар өрсөлдөх боломжтой" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна