Я.Содбаатар: МАН-ын Их хурал “Эв нэгдлийн хурал” болно

Zuv.mn
5 цаг 9 минутын өмнө

МАН-ын ЕНБД Я.Содбаатар ИХ хурлын дундуур мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Их хурлдын үдээс хойших хуралдаан намын даргын асуудлаар эхэлнэ. Даргын асуудал өнөөдөртөө багтаад шийдэгдэнэ гэс эн үг.

Дүрмийн асуудлыг маргааш хэлэлцэнэ. МАН дүрмийнхээ 40-өөд хувийг өөрчилж байгаа. Маргаашийн хэлэлцэх асуудал Дүрмийн заалтаар эхэлнэ. Үндсэн дүрэм боловсруулах асуудлаарх салбар хуралдаанууд ер нь бол өчигдөр эхэлсэн. Өнөөдөр дүрмийн хүрээнд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны сонгуульд яаж ялах вэ. Амлалтаа яаж биелүүлэх вэ, ямар шинэ шийдэл, бодлого дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг ярилцана. Энэ утгаараа ЕС сая мэдэгдэл хийлээ. Одоо шинэ дарга бас энэ асуудлаар бодлого, зорилт танилцуулна.

Анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын сонгуулиас өмнө болж байгаа. Энэ бол намууд бодох ёстой асуудал. Тиймээс шинэ намын дарга гарч ирээд энэ асуудлуудыг та бүхэнд мэдээлнэ гэдгийг хэлье.

Манай нам 104 жилийнхээ түүхэнд хөгжлийн бодлого, шийдлээс болж талцаж хуваагдаж байсан асуудлууд бий. 300 мянган гишүүн хандлага, харж байгаа өнцгийн хувьд нэг хэвэнд цутгасан юм шиг байдаггүй.

1990-ээд онд зүүн төвийн нам болох уу гэж асуудал үүсгэж байсан.

2015 онд 32,33 гигшүүнээрээ хуваагдсан. Энэ удаад 68-ын бүлэг хуваагдсан. Гэхдээ бидэнд том хариуцлага ибй. Гурван удаа дараалж ялсан. Энэ утгаараа хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой. Намын УЗ энэ асуудлыг олон талаас нь ярьсан. Өнөөдөр МАН-ын бүлэг 68-уулаа хуралдаж, асуудлаа шийдвэрлээд явж байгааг харж байгаа байх. Тийм учраас энэ удаагийн хурал Эв нэгдлийн хурал болно” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна