Н.Учралыг өрсөлдөгчгүй сонгогдохоос “аварсан” Б.Лхагважавын дэвшүүлсэн таван содон санаа

Zuv.mn
3 цаг 39 минутын өмнө

Эрх баригч намын Их хурлын үеэр болсон намын даргын сонгуульд олон нийтэд “Урбанекийн” гэдэг овгоор танигдсан Б.Лхагважав нэр дэвшсэн билээ. МАН Их хурлаа олон хоногийн өмнө зарладаг тул эхэлтэл нь төлөөлөгчдөө хангалттай “хайрцаглаж” амждаг. “Хайрцаглах” ажил тов зарлахаас ч өмнө дуусдаг буюу “хайрцаглаж” амжаагүй бол хурлаа товлож зарладаггүй гэдэг яриа ч бий. Тэр утгаараа МАН-ын Их Хурлаас гарах шийдвэрүүд нь тодорхой байсан гэж болно. Ялангуяа намын даргын сонгуульд Н.Учрал гэсэн ганц нэр яригдсан байдалтай Их хурал эхэлсэн юм.

Байж болох зүйл ч ганцаараа нэр дэвшээд 100 хувийн саналаар сонгогдвол “Дотоод ардчилалтай нам” гэж сурталчилдаг нь худлаа болох байв. Энэ үед МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав заалнаас нэрээ дэвшүүлсэн юм. Ингэж нэр дэвшин 5.05 хувийн санал авснаараа тэрбээр эрх баригч намын даргын сонгуулийг ардчилалтай болгож өгсөн. 

 Түүний нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр буюу илтгэл дээрээ илэрхийлсэн санааг хүргэж байна.

-Төрийн нийтийн хамааралтай өмчийн хууль боловсруулж батлах, энэ асуудлаар дагнасан Прокурор байгуулах /Төрийн өмчийг Үндсэн хуульд тодорхойлж / Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол улсын иргэд өмчлүүлнээс бусад бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан / оруулсан ч төрийн нийтийн хамааралтай өмчийн хууль боловсруулж батлаагүй. Үндсэн хуулиас бусад хуульд /Эрүүгийн болон иргэний/ төрийн, нийтийн хамааралтай өмчийг хамгаалах талаар заалтууд оруулаагүй байна. /

-Төрийн нийтийн өмчийн талаар шийдвэр гаргагчийг хамгаалдаг цэцтэй болох /Хэн нэгэн шийдэж гарын үсэг зурах ёстой төрийн, нийтийн хамааралтай өмчтэй холбоотой шийдвэр гаргалт дээр шийдвэр гаргасан хүн буруутдаг байх ёсгүй. Авлига авсан, албан тушаалаа ашигласан бол явдаг газраа явна. Харин шийдвэрийнхээ төлөө буруутах ёсгүй. Энэ байдлыг ашиглаад гаднынхан монголчуудыг хэрэлдүүлж, шийдвэр гаргасан улстөрчдийг шоронд явуулж байна/

-МАН-ын санхүүг ил болгох, гишүүдийн хандлагыг өөрчлөх /МАН шударга ёсны төв байх ёстой. Намыг цэгцэлж, намын санхүүг ил болгож байж, намын гишүүний итгэл үнэмшил сэргэж байж нийгэм улс төр ариун болно. Намын гишүүн хүн татвар төлөгч, ажил олгогч, соён гэгээрүүлэгч, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэгч байх хэрэгтэй. Намаар дамжиж хоолонд хүрдэг байж болохгүй/.

-“Үндсэн хууль дахь иргэдийн өөрөө удирдах ёсны “амилж” чадаагүй заалтыг "амилуулж", Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нам оролцдогийг болиулах. /Иргэдийн хуралд намууд орохоо болъё. Иргэдийн хурлыг иргэдэд нь өгье”/

-Малчдад бэлчээрийг нь өмчлүүлэх /Тусгаар тогтнолын багана бол 176,000 малчин өрх. Тэдэнд бэлчээрийг нь эзэмшин эрхийг өгье. Малчнаасаа асуугаагүй байж малаас нь гаргаж байгаа түүхий эдийг зарна, боловсруулна гэдэг. Малчин хүний өмч рүү дайрч болохгүй/



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.186
    2 цагийн өмнө

    Huniig chadvahchuulah chuhal Turiin huuli changa baij irged ruu chiglesen alsiin mash chuhal nev nam um ene hunii igiig avch l taaraaa

    Хариулах
  • 103.68.107.106
    2 цагийн өмнө

    Уг нь арай өөрөөр асуудлууд дэвшүүлж, тэгэхдээ 1 тийм эргэлтийн шинжтэй хувьсгалч санаа эрэмбэлэгдсэнгүй. Гол нь нийгмийн амьдрал дахь төр болон намын оролцоог эрс хязгаарлах явдал юм л даа. Тэгэхдээ дахиад 1 прокурор, дахиад 1 цэц гэхээр л утгагүй юм л даа.

    Хариулах