Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Тэгвэл тов ёсоор өнөөдөр МАН-ын бүлэг болон АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл, 10.00 цагаас хуралдахаар байна:
Мөн өнөөдөр гурван ажлын хэсэг хуралдах товтой байна.
/Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо/ Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
/Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо/ Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийн хуралдаан
/Хууль зүйн байнгын хороо/ Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна