Н.Учрал: 2027, 2028 оны сонгуулиудад ялалт байгуулахын төлөө хичээж ажиллана

С.Гандэлгэр
4 цаг 46 минутын өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2025.11.15-16/ Буянт-Ухаа спорт цогцолборт МАН-ын 31 дүгээр их хурал амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлаар МАН-ын дараагийн даргыг сонгох байсан бөгөөд их хурлын 1975 төлөөлөгч буюу 94.95 хувийн саналаар Н.Учрал МАН-ын даргаар сонгогдсон юм. 

Тэгвэл түүний МАН-ын сонгогдож, тамгаа гардан авсныхаа дараа хэлсэн онцлох ишлэлүүдийг я

МАН-д элсээд 16 жилийн дараа намынхаа даргын тамгыг гардаж авсан нь маш өндөр хариуцлага

Унаж босож, уруудаж өгсөж, өвчин зовлон саад бэрхшээл дундуур туучиж яваа надад аугаа их түүхтэй МАН-ыг удирдах хувь ерөөл тохиосныг өндөр хариуцлага хэмээн хүлээж авч байна. Надад өндөр их хариуцлага, итгэл хүлээлгэсэн та бүхэндээ талархаж байна. 

Эх орныхоо өнцөг булан бүрээс намынхаа гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг хүлээн төлөөлөгчөөр сонгогдож ирсэн та бүхнээрээ дамжуулан 300 гаруй мянган гишүүддээ талархал илэрхийлье. Та бүхэндээ баярлалаа. Цэл залуулах 23 насандаа МАН-д элсэж, намын шат шатны байгууллагаар өсөж хүмүүжиж, ахмад үеийнхнийхээ дэргэд туршлагажиж өөрийн үе болон залуус дүү нартайгаа хамт хичээн эрмэлзэж зарчим дээрээ үнэнч явсны үр дүнд 16 жилийн дараа намынхаа тамгыг гардаж авсан нь миний хувьд маш өндөр хариуцлага боллоо. 

Олон улсын геополитикийн нөхцөл байдал, дэлхий дахины дэг журам өөрчлөгдөж байгаа, хиймэл оюун, хагас дамжуулагч мэдээллийн технологийн хувьсал, дэлхийн соёлыг өөрчилж байгаа энэ цаг үед хоёр эх гүрний дунд оршиж байгаа манай улс оршин тогтнохуйн баталгаа болсон тусгаар тогтнолоо хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг сорилтын өмнө. Төрийн эрхийг барьж байгаа намын даргаар та бүхнийхээ итгэл дэмжлэгээр сонгогдлоо.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны Парламентын болон орон нутгийн сонгуульд ялалт байгуулахын төлөө хичээж ажиллана

МАН ард түмэнтэйгээ ойр ажиллаж, эгэл жирийн гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, гишүүд дэмжигчдийнхээ халуун итгэл дор хамтдаа урагшилж байсан цаг мөч бүрдээ ялалт байгуулж байсан сайхан түүхтэй. МАН өнгөрсөн гурван удаагийн Парламентын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ ялалтын буухиаг урагшлуулж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны Парламентын болон орон нутгийн сонгуульд та бүхнийхээ итгэл дэмжлэг,  чин эрмэлзэл дор хамтдаа ялалт байгуулахын төлөө хичээж ажиллахыг уриалж байна. 
МАН-ынхаа гишүүд дэмжигчдийнхээ идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр "E4 стратеги"-ийг та бүхэндээ танилцуулсан. Энэ хөтөлбөрөө хэрэгжүүлж, хэлсэн үгэндээ эзэн байж, хийсэн үйлдэлдээ ёс зүйтэй, зарчимтай, хариуцлагатай байхын төлөө хичээж ажиллана. 

Монгол Улсыг сэргээн мандуулахын төлөө МАН түүхэн үүргээ гүйцэтгэх цаг ирлээ

21 аймаг, 330 гаруй сум орон нутагт очиж ажиллаж, намын гишүүдийгээ сонсдог намын гишүүдтэйгээ эргэх холбоотой ажилладаг, намын гишүүдийнхээ итгэл дэмжлэгийг авсан намын дарга байхын төлөө бүх зүйлийг хийж ажиллана. 
Ил тод, хариуцлагатай, орчин цагийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч чаддаг, олон улсын хөгжлийн чиг хандлагатай зэрэгцүүлж алхаж чадах Монгол Улсыг сэргээн мандуулахын төлөө МАН түүхэн үүргээ гүйцэтгэх цаг ирлээ. Ард түмний итгэл алдарсан энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хэрхэн олж авах вэ гэдэг намын даргын хувьд том хариуцлага. Ардын нам ардынхаа зүрхэнд эргэн ирнэ, түмнийхээ итгэлд дахин сэрнэ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.41
    57 минутын өмнө

    СОНГУУЛЬД ОДОО ЯЛАХГҮЙ БИЗ ДЭЭ.ХӨӨХӨӨ ШИГ ДОНГДООД ТОГС ШИГ ГОЁД ИРСЭН Ч ЧАМТАЙ СУУХГҮЙ ГЭЖ "ХҮРГЭН ХҮҮ"КИНОН ДЭЭР ГАРДАГ ШИГ. "АРДЫН ЭЛЧ "ДЭЭР ГАРДАГ ШИГ ДҮЛЗЭН ЗАСАГ НОЁНД ХЭЛЭЭД ХҮЧЭЭР Л АВАХГҮЙ БОЛ. ДҮЛЗЭЭН ЧАМААС БАТСАЙХАН АСУУЖ БАЙНА " ЧИНИЙ ЗАМ ӨДАР ИРЭХ ТУТАМ БАС ЮУ ГЭДЭГ БИЛЭЭ "ХҮНИЙ МӨР КИНОН ДЭЭР. НАМЫНХАА ИДЭЭ БЭЭР БОЛСОН ЛУЙВАР ХУЛГАЙТАЙГАА ЭРЧИМТЭЙ ТЭМЦЭХ НЬ ЭЭЛТЭЙ БИЗ.

    Хариулах
  • 66.181.189.206
    3 цагийн өмнө

    Сонгуульд ялалт байгуулах чинь чухал биш. Улсаа яаж хөгжүүлэх иргэдээ ядуурлаас яаж гаргах авилгачидаас яаж салахаан яриач. Үхсэний сонгуульд ялах тухай вэ

    Хариулах
    • 202.5.202.32
      57 минутын өмнө

      Үнэн шүү. Улс орны хөгжлийн чөдөр тушаа болсон авилга, хулгай, буруу менежментээ цэгцэл. Игсэн цагт хөгжил, ялалт ын хур буунаааааа