Ч.Лодойсамбуу: Г.Занданшатар засгийн эрхээ авч үлдэхийн тулд улсын төсвийг ашигласан

Х.Есү
3 цаг 38 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Манай тойргоос гурван гишүүн сонгогдсон. Ардын намаас хоёр хүн, ардчилсан намаас би сонгогдсон. Бид тойрогтой холбоотой ажлууд дээр улс төржихгүй гэж ярьсан. Өөрийнхөө засаглах эрхийг авч үлдэхдээ төсвийг ашиглах энэ хандлага нь Ерөнхий сайдыг шүүмжлэх, Ерөнхий сайдын өөрийн гаргаж байгаа алдаа. Зориуд гаргаж байгаа алдаа нь гэсэн үг.

Монголын төр бодлогтой тогтвортой, хөгжлийн төлөө байх ёстой. Тэгэхгүйгээр зүгээр Засгийн эрхийг хадгалж үлдэх гэдэг зорилгоор Засгийн газар нь өөрийнхөө оруулж ирж байгаа бодлогыг урах эрхийг бусдад өгнө гэдэг бол Ерөнхий сайдын хувьд байж боломгүй алдаа.

Ерөнхий сайд нь өөрөө Улсынхаа хөгжлийн зураглалыг гаргаад явж байх ёстой хүн нь зургаа ураад өгөөч ээ гээд явж байна гэдэг бол харамсалтай зүйл.

2026 оны төсвийг тодотгох нь зөв. Өнөөдрийг хүртэл татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой юу ч хийгдсэнгүй. 2026 оны төсөв батлагдахаар 2027 он хүртэл энэ асуудлаар юу ч хийгдэхгүй гэсэн үг шүү дээ.

Үндсэндээ сүүлийн 12 жил хүмүүсийн хамгийн их хүссэн захиалсан сэдэв яг сэдэв чигээрээ урагшилж байгаа нь тун харамсалтай" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.190
    5 минутын өмнө

    Занданг шүүхэд өг

    Хариулах