Ж.Баярмаа: Парламентын дарга нь намын гишүүн байхаасаа татгалзах хэрэгтэй

Х.Есү
2025/11/17

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “МАН-ыг хулгайтайгаа эвлэрэхгүй байлгүй гэж бодож байна. Хэрвээ хулгайтай эвлэрч байгаа бол хуулийн засаглал Монголд байхгүй гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрлөө гэсэн үг.

Хулгай гэдэг чинь хуулийн асуудал. Хуулиараа шийдэгдэх ёстой атал ардын нам эвлэлдэн нэгдэхээрээ тэр хуулийн асуудлыг үгүй хийх гэж байгаа бол энэ нь зарчмын хувьд маш буруу. Ингэж явах юм бол Монгол Улсад хууль ерөөсөө хэрэгжихгүй.

УИХ-ын дарга гэдэг чинь зарчмын хувьд хурал даргалагч. Тэр хурлыг л зохион байгуулж, даргалах үүрэгтэй боловчиг улс төрийн төрийн өндөр дээд албан тушаалд байх ёсгүй. Миний хувьд парламентын дарга нь намын гишүүн байхаасаа татгалзсан нь зөв гэж үзэж байгаа.

Гэхдээ энэ зарчим бол өнөөдөр ардын намын хэн нь дарга болов гэдэг асуудалтай ямар ч хамааралгүй зүйл." гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.81
    2025/11/18

    Тэгээд даргыг яаж сонгож томилох вэ дарга болсон этгээд аль нэг намаас тодорно гэхдээ намын гишуунчлэлээс татгалзсан ч гэсэн намдаа талтай л байна бусад орон яах нь маньд ямар хамаа байна галку дуурайж хэрээ холоо холодно гэдгэг шиг ийм тэнэг юм хийдгээ больцгооё

    Хариулах
  • 103.57.94.224
    2025/11/18

    Тэгвэл парламентийн сонгууль гэж байх хэрэггүй юм биш үү. Угаасаа л ялсан намынхаа төлөө ажиллах хүн сонгогдоно.

    Хариулах