МАН-ын Бага хурлын гишүүнд нэр дэвшсэн Ц.Анандбазарыг нутгийнхан нь эсэргүүцжээ

С.Гандэлгэр
2025/11/18

Дөрөв хоног үргэлжилсэн МАН-ын их хурал өнөөдөр /2025.11.18/ өглөөний 07:00 цаг орчимд өндөрлөжээ. 

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хуралд нийтдээ 2255 төлөөлөгч сонгогдож, 2247 төлөөлөгч оролцлоо. Монгол Ардын намын их хурлын төлөөлөгчдийн 94,95 хувийн саналаар намын шинэ даргаар Н.Учрал сонгогдсон. Мөн Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгосон бөгөөд даргыг нь өнөөдөр хуралдах Бага хурлаар сонгох аж. 

Мөн Монгол Ардын намын Бага хурлын 479 гишүүдийг шинэчлэн өргөтгөж нийтдээ 597 бага хурлын гишүүнтэй болсон бөгөөд эдгээр гишүүд дунд УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын нэр байгаа аж. 

Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хүчирхийллийн хэрэгт холбогдоод байсан бөгөөд түүний гишүүнчлэлийг түдгэлзүүлээд байсан юм. Харин өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдсан МАН-ын Их хуралд Ц.Анандбазар оролцсон бөгөөд шинээр зохион байгуулагдаж буй Бага хурлын гишүүн болох зорилготой байсан аж. 

Харин түүнийг Бага хурлын гишүүнд нэр дэвшүүлэхэд Булган аймгаас МАН-ын Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон намын гишүүд эсэргүүцэж, нэлээдгүй маргаан өрнөсөн талаар эх сурвалж мэдээллэв. 

Улмаар түүний асуудлыг өнөөдөр 16:00 цагт хуралдахаар товлоод буй Бага хурлын хуралдаанаар дэнслэх юм байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.133
    2025/11/25

    Сүнээ сахал Батэрдэнэийн хийсэн ажил.

    Хариулах
  • 103.168.34.62
    2025/11/18

    Oron nutgiin namiin Annan shatnii baiguullagad yamar ch erh medehgui jisheeg haruullaa Anandbazariig haana as ih hurald teleelegch eer songoson yum bol doo Arai kvotoor oroogui bailtai

    Хариулах
  • 59.153.112.231
    2025/11/18

    Шившиг шаасан

    Хариулах
    • 43.228.130.188
      2025/11/19

      Энэ С.Гандэлгэр худал мэдээлэл бичиж байдагаа больж үзээ чи ямар ядруухан сэтгүүлч бэ дандаа худал мэдээлэл бичих юм хэн хэн эсэргүүцсэн нэр устай нь бичээч үнэн юм бичих гэж байгаа юм бол