МАН-ын шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй бага хурал өнөөдөр хуралдана

С.Гандэлгэр
2025/11/18

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал энэ сарын 15-18-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт болж өндөрлөлөө. Хуралд нийт 2,255 төлөөлөгч сонгогдож, 2,247 нь оролцсон нь хамгийн олон төлөөлөгчтэй хурал болсон байна. Хурлаар МАН-ын даргыг сонгох, намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, Хяналтын хорооны гишүүдийг сонгох шийдвэрүүдийг гаргасан юм. 

Тэгвэл МАН-ын Их хурлаар шинэчлэгдсэн МАН-ын Бага хурлын өнөөдөр 16.00 цагт хуралдах товтой байна. Бага хурлын бүрэлдэхүүний хувьд 479-өөс 597 болж нэмэгдсэн юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.100
    2025/11/19

    Хэдэн хулгайч цуглаа л биз? Хэнд хамаатай? Вазелинаа л битгий мартаарай!

    Хариулах