Улаанбаатар хотод -7 градус хүйтэн байна

Х.Есү
3 цаг 17 минутын өмнө

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр.

Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...-2 градус, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -5...-7 градус хүйтэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна