Н.Учрал хамгийн залуу УИХ-ын дарга боллоо

Х.Батсайхан
2025/11/20

МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдаад намын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ. 

Ингэснээр тэрбээр ардчилсан Монгол Улсын түүхэнд хамгийн залуудаа УИХ-ын даргаар сонгогдсон хүн болох нь бараг тодорхой боллоо.

Ардчилсан хувьсгал ялж, олон намын тогтолцоо, Парламентын засаглалтай болсноос хойш  11 хүн УИХ-ын даргаар ажиллажээ.

Тэднээс хамгийн залуу нь Н.Багабанди байж. 1990-1992 оны хооронд ажилласан Бага хурлын даргаар 37 настай Р.Гончигдорж сонгогдож байсан бөгөөд тэрбээр 1996 онд 43 настайдаа УИХ-ын дарга болсон байдаг. Харин Н.Учрал УИХ-ын дарга болбол 38 настайдаа уг албан тушаалд очсон, хамгийн залуу улстөрч болох юм.

УИХ-ын /Бага хурлын/ дарга, нас  

Р.Гончигдорж (Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он) 43 нас

Н.Багабанди (Улсын Их Хурлын дарга 1992-1996 он) 42 нас

С.Төмөр-Очир (Улсын Их Хурлын дарга 2001-2004 он) 51 нас

Н.Энхбаяр (Улсын Их Хурлын дарга 2004-2005 он) 46 нас

Ц.Нямдорж (Улсын Их Хурлын дарга 2005-2007 он) 49

Д.Лүндээжанцан (Улсын Их Хурлын дарга 2007-2008 он) 50 нас

Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга 2008-2012 он) 67 нас

З.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2012-2016 он) 46 нас

М.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2016-2019 он) 52 нас

Г.Занданшатар (Улсын Их Хурлын дарга 2019-2024 он) 49 нас

Д.Амарбаясгалан (Улсын Их Хурлын дарга 2024-2025 он)  43 нас

Н.Учрал (Улсын Их Хурлын дарга ?) 38 нас 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.84
    2025/11/20

    Үхэл тээгч ураныг өөрсдийн эрх тушаалын төлөө ашиглан Монголыг цөмийн ангалын ирмэг рүү түлхэж байгаа хоёр: Ковидйин тахал түгээсэн Үхэлсүг, Чойжид дагина шиг тамаас эргэж ирсэн үхлийн элч . . . Юу л ёрлоцгоогоод байна даа ...

    Хариулах