ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаагүй гэх үндэслэлээр тухайн үед Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Улмаар Н.Эрдэнэхүү нь дээрх шийдвэрийг үл зөвшөөрч, шүүхэд хандсан юм.
Улмаар Захиргааны хэргийн шүүхээс Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн Т.Мөнхсайханы шийдвэрийг хүчингүйд тооцож, Н.Эрдэнэхүүг ажилд нь эргүүлэн томилох, ажиллаагүй хугацааны цалин, НДШ-ийг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргасан тухай ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү цахим хуудаснаа мэдээлсэн байдаг.
Тэгвэл Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг АТГ-т шалгуулахаар өгсөн тухай мэдэгдсэн юм.
Тэрбээр хэлэхдээ "Ямар нэг шүүхийн шийдвэр албан ёсоор гараагүй байна. Ж.Чинбүрэн албан тушаалаа урвуулан ашиглаж ангийнхаа хүүхэд буюу Н.Эрдэнэхүүд давуу байдал бий болгосон учраас АТГ-т шалгуулахаар өгсөн. Мөн Н.Эрдэнэхүү нь "Шүүхийн шийдвэр гарсан" гэж миний нэр хүндэд халдсан тул цагдаагийн байгууллагад өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэг шүүхийн шийдвэр гараагүй буюу Эрүүл мэндийн яам Н.Эрдэнэхүүгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авсан явдал болсон" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна