Төрийн өмчийн Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийг мэргэжлийн бус хүмүүс удирдан үйл ажиллагааг нь доголдуулж, улсын энэ том үйлдвэр өдгөө улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж чадахгүйд хүрээд байгаа асуудлыг бид цувралаар хөндөж байгаа билээ.
Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос тодрууллаа.
Тэрбээр "Хөтөлийн "Цемент шохойн үйлдвэрийн нөхцөл байдлыг би мэдэж байгаа. Өнгөрсөн намар би газар дээр нь очиж ажиллан тухайн үеийн удирдлага Д.Баттүвшинг хангалтгүй ажиллаж байна гэж үзээд ажлаас нь чөлөөлсөн. Одоо ажиллаж байгаа Л.Ганбаатар гэдэг хүн ч хангалтгүй ажиллаж байгаа талаар мэдээлэл ирж байгаа.
Тийм учраас холбогдох "Эрдэнэс Монгол" компанид ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа хүмүүст хариуцлага тооц гэдэг үүрэг өгсөн. Дараа нь нээлттэй сонгон шалгаруулалтаар энэ үйлдвэрийг аваад явчих чадвартай хүнийг томил гэсэн үүрэг чиглэл өгсөн байгаа.
Төрийн өмчит компанийг алдагдалд оруулсан удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй хариуцлага тооцох асуудал яригдана. Ер нь Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, нээлттэй ил тод болгох тал дээр анхаарч ажиллана" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.251
Ter avsan kompaniudiig n zarlaad dansiig n haaj bgd avaach
Хариулах202.55.191.194
Чадахгүй дээ ахиад л нэг цүнх баригч ирнэ дээ
Хариулах