МАН-ын дарга Н.Учрал ахлах зөвлөхөөрөө Ч.Хүрэлбаатарыг томилжээ

Zuv.mn
3 цаг 39 минутын өмнө

МАН-ын дарга Н.Учрал ахлах зөвлөхөөрөө УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар Сайд асан Ч.Хүрэлбаатарыг томилжээ. 

Ч.Хүрэлбаатар нь МАН-ын Их хурлын өмнө талуудыг эвлэүүлэн зуучлах Ажлын хэсгийг ахалж ажилласан юм. 

Санг_ийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан тэрбээр МАН-ын даргад зөвлөж чадах нь маргаагүй. 

Зарим хэвлэлд бичсэнээр, Ч.Хүрэлбаатар бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн "Женко" Х.Баттулгатай хамгийн хүчтэй зөрчилддөг байсан улстөрч. Тиймээс Х.Баттулгын "дайсан" Ч.Хүрэлбаатар МАН-ын даргын ахлах зөвлөхөөр томилсон шийдвэрийн ард улс төрийн учир шалтгаан байж магадгүй аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна