ЧУУЛГАН: Сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна

Zuv.mn
3 цаг 40 минутын өмнө

УИХ-ын Чуулганы өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Эдийн засаг, хагжлийн сайдаар Ж.Энхбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар М.Бадамсүрэн нарыг томилох болон бусад асуудлыг хэлэлцэж байна. 

Чуулганы эхэнд  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ.

Үүний дараа Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалтай танилцаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаас Ж.Энхбаярыг чөлөөлж Эдийн засаг, хөгжлийн сайдад нэр дэвшүүлж байгааг, мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг нэр дэвшүүлсэн болохоо танилцууллаа.  Сайдад нэр дэвшигч нарыг өчигдөр Ерөнхийлөгчид танилцуулжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна