Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын бүлэг хагарч бутраад, бие биенээ үзэн ядах хэмжээнд очсон зүйл байхгүй

Х.Есү
3 цаг 18 минутын өмнө

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Ерөнхий сайд танхимын сайдуудаа дур мэдэн томилж байгаа бол асуудал гарсан ч хариуцлагыг нь үүрэх хэрэгтэй. 

Кабинетийн зарчим гэдэг зүйлээ одоо болих хэрэгтэй. Нэгэнт Ерөнхий сайд УИХ-ын өмнө хариуцлага үүрээд, сайд нараа өөрөө мэдээд явж байгаа бол УИХ-ын өмнө кабинетийн хариуцлага үүрэх ёсгүй. Ерөнхий сайд өөрөө л хариуцлага хүлээх ёстой. 

М.Бадамсүрэн сайдын томилгоог “шагнал” гэж олон нийт харж байх шиг байна. Хувь хүнийх нь хувьд хөдөө аж ахуйн салбарт туршлагатай, ажиллах боломжтой л гэж харж байна. 

МАН тал талдаа цаас бичилцээд, албан бичиг бариад явж байсан бол энэ асуудлууд нэг мөр болж байгаа. Одоо асуудал наана цаана гэсэн зүйл алга. 

Бүлэг хагарч бутраад, бие биенээ үзэн ядах хэмжээнд очсон зүйл байхгүй. Бүлгийг ер нь дарга нар л хагалдаг шүү дээ" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.88
    1 цагийн өмнө

    МАН ын ирээдүй явацгүй л харагдаж бхйна шүү !

    Хариулах