Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон М.Бадамсүрэн гэж хэн бэ

С.Гандэлгэр
51 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томиллоо.

Уг томилгоотой холбогдуулан Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон М.Бадамсүрэнд  ажлаа хүлээлгэн өглөө.  

Түүний хувьд ШУТИС-д газрын тосны инженер мэргэжлээр, Удирдлагын академид, төрийн захиргааны менежментийн мэргэжлээр тус тус сурч төгссөн бөгөөд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хүндэт профессор юм байна. 

Харин ажилласан байдлын хувьд М.Бадамсүрэн нь:  

  • 2001-2002 онд Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газрын түгээгч, эрхлэгч,
  • 2007-2009 онд Магнай трейд ХХК-ийн салбарын дарга,
  • 2009-2012 онд Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга,
  • 2012 оноос Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга,
  • 2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч,
  • 2015-2024 онд Дорнод аймгийн Засаг дарга,
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Хөрөнгө орлогын мэдүүлэг: 

  • Хувийн орлого: 98.6 сая 
  • Гэр бүлийн орлого: 49.4 сая 
  • Хөрөнгө борлуулсны орлого: 659 сая  
  • Орон сууц, барилга байгууламж: 1 тэрбум 294 саяын нэг орон сууц, нэг хашаа байшинтай
  • Автомашин: 55 саяын Hyundai sonata
  • 294 сая төгрөгийн мал амьтантай
  • 77 сая төгрөгийн хадгаламж
  • 80 сая төгрөгийн авлага
  • 658 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна