С.Бямбацогт: Төрийн албан хаагч нас барсан тохиолдолд 36 сарын тэтгэмжийг нь ар гэрт нь өвлүүлнэ

С.Гандэлгэр
3 цаг 41 минутын өмнө

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгож ирсэн.


Гэвч төрийн албанаас чөлөөлөгдсөн ч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадалгүй нас барах тохиолдол цөөнгүй байгаа юм.

Тиймээс 36 САРЫН ЦАЛИНГИЙН ДУНДАЖТАЙ ТЭНЦЭХ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ -ийг нь түүний ар гэрт олгож байх хүнлэг шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргалаа.


"2026 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үед улсын төсвийн орлого хэцүү байн түүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчийн 36 сарын буцалтгүй тусламжийг он дамнуулж олгох асуудал дээр УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандсан. Төрийн албанд насаараа ажиллачхаад нас барчих юм бол тэтгэмжээ авч чадаагүй иргэд хохирно гэдэг асуудлыг их ярьсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар яаралтай шийдвэр гаргаж, нас барсан тохиолдолд үр хүүхдэд нь өвлүүлдэг байх тогтоол баталсан. Үүнд улс төрийн албан хаагч орохгүй. Төрийн үйлчилгээ, төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчид тэтгэвэрт гарах болзол нь хангагдаад, 36 сарын тэтгэмжээ авч чадахгүй болбол эхнэр, үр хүүхдэд нь 100 хувь олгоно гэсэн үг. Засгийн газар төрд зүтгэсэн иргэдээ хохироохгүй байх тал дээр анхаарсан хүнлэг шийдвэр гаргасан. Энэ шийдвэр ирэх оны эхээс хэрэгжиж эхэлнэ"

С.Бямбацогт: Төрийн албанд насаараа ажиллаад тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмжийг өвлүүлдэг болно. 2026 оны 1 сараас тэтгэмжээ авч чадалгүй нас барвал үр хүүхдэд нь 100 хувь олгоно



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна