Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн Э.Болормааг шүүхээс албадан ирүүлэх шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын гишүүн Э.Болормаагаас тодрууллаа
Тэрбээр "Би өнгөрсөн долоо хоногт Бразил улсад зохион байгуулагдсан COP-н хуралд томилолтоор явсан. Намрын чуулганаар ганц удаа томилолтоор явсан үед ийм мэдээллийг цахим сүлжээгээр харсан.
Эрэн сурвалжлаад байсан юм байхгүй. Томилолтоосоо ирмэгцээ дуудсан газарт нь очсон. Очиход шүүхийн захирамж гараад тогтоол гардуулна гэсэн боловч цагдаагийн байгууллагад гардуулах тогтоол нь ч байгаагүй. Ямар процессын алдаатай, улс төрийн дарамт дор энэ хэд маань ажиллаж байгаа болоо гэж бодсон. Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Би өдөр болгон л ажил дээрээ байж байдаг.
Хэрвээ гадны хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан бол хандив өгсөн компани ч хариуцлага хүлээх ёстой, нэр дэвшиг ч хариуцлага хүлээх ёстой. Би үүнийг санаатайгаар хийсэн гэж үздэг. Тухайн компани нэрээ надад хандив өгснийхөө дараа өөрчилсөн байна лээ. Энэ асуудал дээр аливаа гишүүнийг эгүүлэн татах ямар ч зохицуулалт байхгүй.
Нөхөн сонгуулиар нэр дэвшээд гишүүн болохыг мөрөөдсөн хэдэн ах нарын зохиолын дагуу л явж байгаа гэж бодож байна. Намын ах нарынхаа хэл гэснийг хэлэхгүй, дар гэсэн кнопыг нь дараагүй учир зохион байгуулалттай харлуулж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна