Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хууль санаачлагчаас асуулт асуусан бөгөөд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням асуултад хариуллаа.
Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө дээр 3-6 сарын шатахууны хэрэглээгээ бүрэн хангаж, хадгалдаг болно гэсэн зорилго тавьсан байдаг. Зургаан сарын хэрэглээгээ хадгалдаг хэмжээнд хүргэнэ гэвэл гурван их наяд төгрөг шаардлагатай. Зөвхөн саванд зарцуулагдах мөнгө. Нэг сарын хэрэглээгээ хадгална гэвэл 200 мянга орчим тонны нөөц хадгалах сав хэрэгтэй. 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй. ААН-үүд 1.5-2 жилийн дотор барьж дуусгана.
1990 оноос хойш энэ салбар хувийн хэвшлийн нуруун дээр явж байна. Батлан хамгаалах, онцгой байдлын салбараас өөр салбарт нөөц гэж байхгүй. Манай уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан хэрэглээ жилд 20 хувийн өсөлттэй байна. Тиймээс ААН-үүдэд зээл олгож, улсынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээ гэж ойлгож болно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна