О.Номинчимэг: Бид хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироон байж хэдэн хүний бизнесийг хамгаалах үүрэггүй

Х.Есү
4 цаг 9 минутын өмнө

О.Номинчимэг нарын гишүүдийн санаачилсан, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ 61.8 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. 

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр, "Гишүүдийн хувьд энэ хууль дээр олон талын саналуудыг хэлж байна. Манай ажлын хэсгийн хувьд мэргэжлийн баг хамт олон ороод бүх тооцоо судалгааг хийгээд ажилласан. Үүнийг дахин шүүн хэлэлцээд парламентаар батлах болов уу гэсэн хүлээлттэй байна. 

Тамхины хяналтын тухай хуулийг санаачилснаас хойш тамхины бүлэглэлүүдээс дарамт ирж байна. Гэхдээ би улс төрд иргэдийнхээ төлөө дугарах, мөнгөний ашиг сонирхлоос үүдсэн төрийн бодлогыг бага ч гэсэн өөрчлөхийн төлөө орж ирсэн. 

Наанаа тамхи гэдэг бүтээгдэхүүн дээр байгаа ч гэсэн цаад утга санаа нь үнэхээр төрийн бодлогод ялангуяа эрүүл мэндээ хамгаалах бодлогод лоббичдын мөнгө нь хүчтэй юм уу, ард иргэдийн дуу хоолой хүчтэй юм уу гэдэг хуулийн төслийг харуулж байгаа байх гэж бодож байна. 

Гадаадын хэдэн тамхины компанид Монгол хүүхдүүдийн эрүүл мэндээр төлөөс төлөх ямар өртэй юм бэ. Бид хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироон байж хэдэн хүний бизнесийг хамгаалах үүрэггүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна