Ж.Алдаржавхлан: Сургууль цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон заалтыг багасгаж болохгүй

Х.Есү
3 цаг 52 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Би тамхины хяналтын тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ тамхийг сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд татахыг хориглосон зайг ойртуулах талаар бас ярьж байна. Үүнийг би эсэргүүцэж байна. 

Түүнийг илүү ойртуулна гэдэг чинь өөрөө хүүхдүүдийг тамхи тат аа гэж байна гэсэн үг шүү дээ. Ер нь тамхи чинь их том зах зээл, том бүлэглэл юм байна лээ шүү дээ. Тиймээс энэ асуудлыг ярих тоолонд ямар нэг нөлөө орж ирдэг. 

Сургууль цэцэрлэг орчмын бүсээс 500 метрийн зайд тамхи татахыг хориглосонг багасгах асуудлыг хүчээр лоббидож байгаа юм билээ. Ийм байж болохгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна