УИХ-ын гишүүн С.Амарсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Үзэл бодол, зарчмын зөрүү гээд олон зүйлээс шалтгаалж, Засгийн газрыг огцруулах асуудал дээр гарын үсэг зурсан. Энэ бол хувь хүний биш зарчмын шийдвэр.
Засгийн газар иргэдийнхээ талд ажиллаж чадахгүй байсан учраас улс төрч, эр хүний хувьд ёс жудагтай зан гаргаж Засгын газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Тийм учраас албан тушаал дээрээ үлдэх бодол байгаагүй.
-Чуулганаар хөгжлийн таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Үүнийг та хэр сайн төлөвлөгөө болсон гэж харж байна вэ?
-Таван жилийн төлөвлөгөө гэдэг бол дараагийн урт хугацааны төлөвлөгөөтэйгөө уялдах ёстой. өнөөдрийн нийгэм эдийн засгийн хэрэгцээ шаардлагатайгаа нийцэх ёстой. Хамгийн гол нь таван жилийн хугацаанд нийгэм эдийн засгаа хэдэн хувь өсгөх вэ, бизнес ААН-үүдийнхээ зах зээлийг хэдэн хувиар тэлэх юм гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
MUU HULGAICH SAISAN TOLGOIG TAM BOLGOSON HULGAICH HARAAL IDEJ 9 YEREE TAMD UNAAASAI
Хариулах