Ажилчдаа "дарамталдаг" ТЭЦ 4-ийн захирал Ү.Төмөрхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үү

С.Гандэлгэр
2025/11/28

"ТЭЦ-4" ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуяг ажлын байр дээрээ архидан согтуурсан гэх асуудал сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр цацагдаж, иргэдийн дургүйцлийг хүргээд байна. 

Манай сайтын редакц өмнө "ТЭЦ-4" ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуяг ажилтныхаа нас барсан хэргийг нуун дарагдуулсан, ажилчдаа хясан боогдуулж, дарамталдаг талаарх мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байсан билээ. 

Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ҮХЦ-ийн дарга асан Э.Одбаярын найз хэмээн яригддаг түүний хувьд багагүй хугацаанд "ТЭЦ-4" ТӨХК-ийг удирдсан. 

Түүний хууль бус болон ёс зүйгүй үйлдлүүдтэй холбогдуулан "ТЭЦ-4" ТӨХК-ийн зарим ажилчид хариуцлага тооцуулах асуудлаар салбарын яаманд хандсан бөгөөд өнөөдрийг хүртэл түүнд хариуцлага тооцоогүй юм. 

Тэгвэл түүнийг өнөөдрийн /2025.11.28/ Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөх асуудал яригдсан байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.79
    2025/11/28

    ернь бол сошиалоор хүртэл болохгүй бна гэх зэргээр юм бичвэл дуудаж уулздаг бас хогын гардаа гэхдээ тэтгэвэртээ гарч бга гэсэн тэр нь дээр

    Хариулах
  • 103.229.122.123
    2025/11/28

    Ийм муусайн хувиа бодсон алдаа дутагдлаа засдаггүй ажилчдаа үнэн үг хэлсэн хүнийг дарамтлагч нарыг ажлаас нь халах хэрэгтэй Цах станцад хүний амь үрэгдэхэд дандаа нуун дарагдуулдаг нь үнэн шүү дээ Ар гэрийнхнийг нь хэдэн төг өгч амыг 0 нь хаадаг.Энэ бол яах аргагүй үнэн бодит зүйл

    Хариулах