Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Эрүүл мэндийн яамны хурлыг сайдын зөвлөх удирдаад сууж байна гэдэг шүүмжлэл нэлээдгүй өрнөлөө. Үүн дээр тайлбар өгөөч?
-Сайдын зөвлөх хурал зохион байгуулахад л оролцож байгаа. Шийдвэр гаргахад оролцохгүй шүү дээ. Намайг гадаадад хуралтай байх үед миний зөвлөх хурлыг зохион байгуулсан, удирдаагүй. Сандал суудал нь хүрээгүй болохоор хойно нь суучихсан байна лээ.
Тиймээс тэр зураг эвгүй харагдсан байна лээ.
-Та эмнэлгийн коридорт хүүхдүүд хэвтүүлэхгүй гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр эмнэлгүүд ачааллаа даахгүй, хүүхдүүдийг цахимаар хичээллүүлэх нөхцөл байдал үүсээд байна шүү дээ?
-Бид угтуулж нэлээдгүй ажил хийсэн. Томуу томуу төст өвчин өнөөдөр дэгдэлтийн шинж чанартай болчихсон байна.
Яг одоогийн байдлаар коридорт нэг ч хүүхэд хэвтээгүй байгаа. Эмнэлгийн ор хангалттай байгаа. Хяналтанд орж байгаа хүүхдүүд л коридорт байгаа бичлэг нь цахим орчинд гарсан. Эмч нарын илүү цагийн цалинг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 1.4 тэрбум төгрөгөөр шийдэж байна.
Угаасаа ханиад томууны дэгдэлтийг бууруулах ганц арга нь бөөгнөрлийг бууруулах" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна