С.Бямбацогт: ТЭЦ IV болон МИАТ ТӨХК-ийн захирлуудыг чөлөөлнө

Х.Есү
1 цаг 54 минутын өмнө

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Зарим нэг төрийн өмчит компаниудаас санхүүгийн зөрчлүүд илэрсэн. Тухайлбал дулааны дөрөвдүгээр цахилгаан станц гээд компани байгаа. Эрчим хүчний либералчлал хийх ёстой. Нэг талдаа үнэ нэмж болно, нөгөө талдаа зардлыг бууруулах бүтэц зохион байгуулалтаа оновчтой болгох, үр өгөөжийг нэмэгдүүлж байж эрчим хүчний үнийг бууруулахгүй байх боломж байгаа. Энэ тал дээр илүү анхаарч ажилла гэдэг чиглэлийг Ерөнхий сайд Эрчист Монгол компанид өгсөн. 

ТЭЦ IV компани дээр шалгалт хийхэд шаардлагагүй, өндөр үнэтэй худалдан авалт хийсэн зөрчлүүд илэрсэн. Үүнээс шалтгаалж тус компанийн захирлыг чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуул гэсэн чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. 

Мөн мэдээллийн холбоо сүлжээ компани байгаа. Үүн дээр шууд худалдан авалт гэж тендерийн хууль зөрчсөн асуудал үүссэн учир хариуцлага тооцно. МИАТ ТӨХК-д хийсэн шалгалтаар зөрчил илэрсэн тул захирлыг нь албан тушаалаас нь чөлөөлж байна" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна