Ардчилсан намын залуус "Новекс" нэртэй шинэ клуб байгууллаа

Zuv.mn
1 цаг 33 минутын өмнө

Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, намын залуу боловсон хүчнийг бэлтгэх, ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Новекс” клуб шинээр үүд хаалгаа нээлээ.

“Новекс” клубыг үүсгэн байгуулагч, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Галбадрал нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ: "2016 оноос хойш салхи оруулаагүй намын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгох зорилготой болохыг онцолж, клубын гишүүнчлэл нь залуу үеийн төлөөллийг багтаасан эрдэмтэн, судлаач, инженер, эдийн засагч, хуульч, өмгөөлөгч, бизнес эрхлэгчдээс бүрдсэн байхыг онцоллоо.

Үүнээс:

9 гишүүн нь эрдэмтэн, судлаач, доктор, профессор;

9 гишүүн нь инженер, зохион бүтээгч, инновацын салбарын төлөөлөл;

9 гишүүн нь боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөлөл;

9 гишүүн нь байгалийн шинжлэх ухааны салбарын төлөөлөл;

9 гишүүн нь хүнс, хөдөө аж ахуйн салбар, баялаг бүтээгчдийн төлөөлөл;

9 гишүүн нь түүх, соёл, улс төр, философийн салбарын төлөөлөл;

9 гишүүн нь эдийн засагч, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл;

9 гишүүн нь хуульч, эрх зүйч, өмгөөлөгч нарын төлөөлөл;

9 гишүүн нь хувийн хэвшил, томоохон татвар төлөгч аж ахуйн нэгжийн төлөөлөл байна" гэлээ.

Тус клубын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл,  Ардилсан намын дэд дарга Ш.Жандос, Т.Пүрэвхатан, Ардчилсан намын нарийн бичгийн дарга Н.Гансүх, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 78 гишүүн, эрдэмтэн доктор, бизнес эрхлэгчид, салбар салбарын шинэ залуу бизнес эрхлэгч залуучуудаас бүрдсэн 30 гаруй төлөөлөл нийт 108 гишүүн оролцлоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.169
    20 минутын өмнө

    Жандос ах мундаг даа их хуралд заавал байх ёстой хүн гэж боддог

    Хариулах