"Бүсчилсэн хөгжил- Салбарын уялдаа" Улаанбаатар бүсийн зөвлөгөөн болж өнгөрлөө

Х.Есү
1 цаг 59 минутын өмнө

"Бүсчилсэн хөгжил- Салбарын уялдаа" Улаанбаатар бүсийн зөвлөгөөн болж өнгөрлөө.

Өмнөх долоо хоногт зохион байгуулагдсан “Бүсчилсэн хөгжил, салбарын уялдаа” сэдэвт сургалтын хүрээнд соёл, урлаг болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр холбогдох байгууллагуудын төлөөлөл илтгэл тавьж, Улаанбаатар бүсийн 300 гаруй оролцогчид оролцож мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эхний илтгэлээр “Улаанбаатар 2040” бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө болон түүнд соёл, урлагийн салбарын оролцоог танилцуулж, цаашдын зорилт, хэрэгжилтийн чиглэлийг хэлэлцэв.

Үргэлжлүүлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бизнесийн орчин, түүнд бүсчилсэн хөгжлийн бодлого хэрхэн нөлөөлөх тухай илтгэл тавигдаж, салбарын эдийн засгийн боломж, тулгамдсан асуудлыг хамтдаа ярилцлаа.

Сургалтын төгсгөлд зохион байгуулагч тал дүгнэлт хийж, оролцогчдод талархал илэрхийлэн дараагийн хамтын ажиллагааны чиглэлийг онцоллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна