Ерөнхий сайд асан С.Баяр Оюу толгойн сонсголд очихгүй гэдгээ мэдэгджээ

Х.Есү
4 цаг 9 минутын өмнө

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баяр Оюу толгойн сонсголд очихгүй гэдгээ мэдэгджээ

Тэрбээр:

Ийм "зарлан дуудах" утасны Viber апп-аар ирэв. 3 өдрийн 3 зарлан дуудах ирүүлж. Эхний өдрийнх нь “Жавхлант”, “Шивээ толгой” (Онтрёгийн) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудал" хэлэлцэх гэнэ. Дараагийн хоёр өдрийн "зарлан" нь ОТ ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар" хэлэлцэх сонсгол юм байх. Би бээр төрөө хүндэлдэг иргэн мөн хэдий ч, эл сонсголд очихгүй. Очихгүй байхын учрыг дараагийн постоор өгүүлнэ.

ОТ-н түр хорооны сонсголд очихгүй байхын учир нь:

1. Дээрх 2 асуудлыг (Хайгуулын лицензтэй байсан Онтрё-гийн талбай, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар гм) миний удирдаж байсан ЗГ хэлэлцэж байгаагүй. Иймээс энэ талаар түр хороонд өгөх мэдээлэл надад алга.

2. "Гайт" 34 хувьд ногдох санхүүжилтийн зээл, түүний хүүгийн талаар Монгол Улсын ЗГ нь РТ компанитай хэлэлцээр хийж буй. Ийм үед энэ сэдвээр нээлттэй сонсгол хийж, монголын талын байр суурийн талаар ил задгай ярих нь сөрөг нөлөө үзүүлнэ. 3. ОТ нь э/з-бизнесийн том төсөл байхын зэрэгцээ хэмжээ, чиглэл, ач холбогдол зэргээрээ гуравдахь хөршийн ХО, манай улсын аюулгүй байдал, хөгжилтэй шууд холбоотой тул үүнийг олон зуун хүн оролцсон нээлттэй сонсголоор бус, огт өөр бүрэлдэхүүн, агуулга, хэлбэрээр хаалттай хэлэлцэх нь манай улсын язгуур эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж буй. УИХ-ын зарим улстөрчид ямар арга хэмжээ хийх нь тэдний ухамсар, эрхийн асуудал.

Тэр арга хэмжээнд нь очих эсэх нь иргэн миний ухамсар, эрхийн асуудал. Болгооно уу гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна