Х.Нямбаатар: Өөртөө үлгэр ярьж өгөөд "Feeling happy" гээд баясаад байж байдаг анхны хүн Булганых боллоо

С.Гандэлгэр
1 цаг 22 минутын өмнө

Хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа буурахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос гаргана" гэж хэлсэн мэт худал мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа. 

Тэгвэл уг худал мэдээллийг Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир "Энэ үнэн бол манай Булган аймагтай Нийслэл хот хамтын ажиллагааны гэрээ байгуулаарай. Манай аймгийн уугуул болон бусад хөдөлмөрч иргэдийг нутагтаа ирж амьдрахыг урьж байна. Бид та бүгдийг олон сайхан нөхцөлтэйгээр хүлээн авах болно шүү" хэмээн цахим хуудастаа хуваалцаад устгажээ.

Харин уг мэдээллийг нь Хотын дарга Х.Нямбаатар хуулж аван "Өөртөө үлгэр ярьж өгөөд Feeling happy гээд баясаад байж байдаг анхны хүн Булганых боллоо. Тоглоом тоотой нь дээр баймаар" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна