Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Х.Есү
1 цаг 20 минутын өмнө

Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж эхэлсэн нь төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, банкны системээр хийгдсэн гадаад валютын урсгалыг нэмэгдүүлсэн. 

Монгол Улсын Засгийн газар болон Төв банкнаас суурь эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад зах зээл дээр гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, өндөр дүнтэй гадаад зээлийн эргэн төлөлтийг хийж гүйцэтгэх замаар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн. 

Ийнхүү, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, гадаад санхүүжилтийн таатай орчин бүрдүүлсний үр дүнд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эцсийн гүйцэтгэлээр гадаад валютын улсын нөөц 6,014.20 сая ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрлээ. 

Гадаад валютын улсын нөөцийн хуримтлал ийнхүү нэмэгдэх нь дотоодын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг сайжруулах, Төв банкны үндсэн зорилт, төгрөгийн тогтвортой байдлыг хангах өндөр ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна