ШУУРХАЙ: МАН-ын удирдах зөвлөл намын бүтэц, томилгооны асуудлаар хуралдаж байна

С.Гандэлгэр
1 цаг 44 минутын өмнө

Шинээр байгуулагдаад удаагүй МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр 12:30 цагт УИХ-ын дара, МАН-ын дарга Н.Учралын өрөөнд хуралдахаар болжээ. Удирдах зөвлөлийн хурлаар намын бүтэц зохион байгуулалт, дотоод томилгоо зэрэг асуудлыг хэлэлцэх аж. 

Тодруулбал намын дэргэдэг СДМЗХ, СДМОХ, СДМЭХ зэрэг бүтцийн байгууллагуудын удирдлагын сонгуулийг товлон зарлах, шинэчлэх асуудал яригдах талаар эх сурвалж мэдээллээд буй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна