Х.Баасанжаргал: Манай татварын бодлого тогтворгүй байгаа учраас газар тариалангийн салбар бизнесээ төлөвлөж чадахгүй байна

С.Гандэлгэр
1 цаг 59 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал байр сууриа илэрхийллээ. 
Тэрбээр "Яагаад заавал баруун бүсээр орж ирэх гурил будаа, малын тэжээлийн татварыг бууруулж байгаа юм бэ ? Бидэнд бодлогын тогтвортой байдал алга. ХХАХҮ-ийн өмнөх сайд нь татвар тэглэсэн асуудлыг хүчингүй болгоё гэж хаваржингаа явсаар батлуулсан. Одоо буцаагаад татваргүй болгоё гэх юм. Тэгэхээр татварын бодлого урт хугацаанд тогтвортой бус байна. Үүнээс газар тариалангийн салбар бизнесээ төлөвлөж чадахгүй байна" хэмээлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна