УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "МАН сонгуулийнхаа сүлжээнд улсын төсвөөс хэсгийн ахлагч нэртэй ажлын байр бий болгож жил бүр 48 тэрбумыг зарцуулж байгааг болиулна. Энэ чинь бүтэн эмнэлэг барих хэмжээний мөнгө шүү дээ. Зүгээр л жилд 48 тэрбум төгрөг асгаж байгаатай адилхан.
Яагаад асгаж байгаатай адилхан гэж байна гэхээр хэсгийн ахлагч гэдэг нэртэй хүн, яг ямар үндсэн үүрэг хүлээдэг вэ гэхээр эрх баригчдын сонгуульд л бэлддэг хүмүүс. Сонгуулиар бэлдэж багцалсан хүмүүсээ аваачиж саналыг нь өгүүлдэг гэж хэлэхэд хэлсдэхгүй. Үүнийг би тойргоороо явж ажиллаж байхдаа бүтэн ойлгосон.
Хэсгийн ахлагч нар өөр намын хурал дээр сууж байгаа хүмүүсийг харж хянаад, дараа нь төрөөс өгдөг тэтгэмжээс нь хасдаг гэсэн. Энэ чинь зөөлөн аргаар дарамт үүсгэж байгаа байхгүй юу. Хэсгийн ахлагч гэдэг хүн Монголын төрд ерөөсөө ч хэрэггүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна