Монгол Улсаас зарим улсад суух Элчин сайдуудыг эгүүлэн татах, шинээр томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүлснээр хүргэж байна.
Зөвшилцөх саналд:
1. Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэнг эгүүлэн татаж, Г.Тэнгэрийг,
2. Монгол Улсаас Бүгд найрамдах Австри улсад суугаа Элчин сайд М.Цэнгэгийг эгүүлэн татаж, Д.Мөнхтөрийг,
3. Монгол Улсаас Бүгд найрамдах Беларусь улсад суугаа Элчин сайд Б.Баярсайханыг эгүүлэн татаж, Г.Байгалмааг,
4. Монгол Улсаас Бүгд найрамдах Болгар улсад суугаа Элчин сайд Л.Саянааг эгүүлэн татаж, А.Баттөрийг,
5. Монгол Улсаас Бүгд найрамдах социалист Вьетнам улсад суугаа Элчин сайд Ж.Сэрээжавыг эгүүлэн татаж, Г.Хуланг,
6. Монгол Улсаас холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Элчин сайд Б.Мандахбилэгийг эгүүлэн татаж, Ж.Оюунбаатарыг,
7. Монгол Улсаас Египет улсад суугаа Элчин сайд Э.Булганыг эгүүлэн татаж, Д.Бямбадоржийг,
8. Монгол Улсаас Бүгд найрамдах Итали улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалагийг эгүүлэн татаж, Д.Булганыг,
9. Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад суугаа Элчин сайд Б.Энхсүхийг эгүүлэн татаж, Б.Мөнхжинг,
10. Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайд Д.Баярхүүг эгүүлэн татаж, Г.Батжаргалыг,
11. Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суугаа Элчин сайд С.Ганхуягийг эгүүлэн татаж, Д.Тэгшжаргалыг,
12. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшинг эгүүлэн татаж, Д.Давааг,
13. Монгол Улсаас Бүгд найрамдах Сингапур улсад суугаа Элчин сайд С.Энхбаярыг эгүүлэн татаж, Г.Уянгыг,
14. Монгол Улсаас Бүгд найрамдах Турк улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаярыг эгүүлэн татаж, О.Лхагвасүрэнг,
15. Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд С.Баатаржавыг эгүүлэн татаж, Н.Энхтайваныг,
16. Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Элчин сайд У.Нямхүүг эгүүлэн татаж, Ц.Мөнх-Оргилыг томилно,
17. Монгол Улсаас Бүгд найрамдах Чех улсад суугаа Элчин сайд Д.Гансүхийг эгүүлэн татаж, Б.Болормааг,
18. Монгол Улсаас Арабын нэгдсэн Эмират улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатарыг эгүүлэн татаж, А.Анандыг,
19. Монгол Улсаас Бүгд найрамдах Энэтхэг улсад суугаа Элчин сайд Д.Ганболдыг эгүүлэн татаж, Л.Өлзийтийг,
20. Монгол Улсаас Тайландын хаант улсад суух Элчин сайдаар В.Оюуг,
21. Монгол Улсаас Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсад суух Элчин сайдаар Д.Баттөр нарыг тус тус томилохоор тусгажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.143
Эрэл-ийн Эрдэнэбатын эхнэр Сэргэлэнг эргүүлэн татах хэрэгтэй!!!
Хариулах66.181.185.94
энэ даваа гээд дарвайсан хар юм өмнө нь бас ОХУ-д байсан юу ч гийгүүлээгүй, бас дэслэгч генерал. хүзүүгүй хулгайчийн хийсэн ажил даа
Хариулах