Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Тэгвэл тус түр хороо энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд санал дүгнэлтээ танилцуулах товтой байгаа бөгөөд өнөөдөр /2025.12.17/ 14.00 цагт хуралдаж, түр хорооны тайлан, санал, дүгнэлтээ боловсруулж хэлэлцэх юм.
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан тус хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, бүрэлдэхүүнд Улсын Их ХурБ.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна