Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар үйлчлэл нь хуулиар тогтоосон хэм, хэмжээнээс давсан, хэт олон тоотой журмуудыг цэцлэх асуудал яригджээ. Улмаар Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт "Хуулиас давсан үйлчлэлтэй, давхардсан олон журмуудыг цэгцэлж, цөөлөх" үүрэг өгсөн байна. Тодруулбал, 180 хоногийн ихугацаанд 1000 ийм журам олж хүчингүй болгож цөөлөх үүрэг өгчээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ талаар "Монгол Улс журмын улс болчихлоо. Энэ олон журмын цаана авлига, дур зоргоороо авирлах, хүний эрхийн зөрчил байна гэдэг асуудлыг би өмнө нь ярьж байсан. Улмаар тус асуудлыг Засгийн газарт танилцуулаад, журмуудыг цэгцлэх ажлыг ярьж байсан. Үүнийгээ өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Өнөөдөр манай улсад 437 хууль байна. Эдгээр хууль дотор 2403 журам батлах заалт байна. Албан тушаалтнуудад ийм, тийм журам батлах эрх олгосон 2403 хуулийн заалт байна гэсэн үг. Үүний хүрээнд бүртгэлтэй 2403, бүртгэлгүй 850 журам байна. 2018 оны сүүл гэхэд манайх 1000 хүрэхгүй журамтай байсан. Одоо энэ тоо 3500 болтлоо гурав, дөрөв дахин нэмэгдсэн байна. Өнөөдөр тэтгэвэр, нийгмийн даатгалын хууль эрхзүйн орчныг мэдэхийн тулд 70 гаруй, Боловсролын салбарын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль эрхзүйн орчны талаар мэдлэгтэй болохын тулд хуулиас гадна 50 гаруй журам судлах шаардлага гарч байна.
Монгол Улсын Ерөнхий сайдаас 1000 журмыг хүчингүй болгох ажлыг 180 хоногт зохион байгуулахыг даалгасан. Үүнийг ХЗДХ-ийн сайд миний бие ахална" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.25.23
маш зөв автотээврийн салбарт мэргэшсэн жолоочийн шалгалт авах 2010 оны хэт дарамт учруулсан журөм бн үүнийг өөрчлөх шаардлагатай бн
Хариулах