АН-ын бүлэг Дэд сайдуудын томилгоог эсэргүүцэж, биелүүлээгүй тохиолдолд Засгийн газрыг огцруулах шаардлага тавина гэв

Zuv.mn
3 цаг 11 минутын өмнө

Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

АН-ын бүлэг мэдэгдэлдээ “Улс төрийн систем авлигад бүрэн идэгдэж ялзарсны уршгаар эдийн засаг зогсонги байдалд орж, эдийн засаг “агшиж” эхэлж байна. ААН-үүд татварын өртэй, дансаа хаалгаж, боловсрол, эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, иргэдийн амьжиргаа доройтож, эмзэг хэсэг нь хүнсний хомсдолд орох аюул нүүрлэж байна.

2025  оны төсвийн орлого тасарч, хөрөнгө оруулалтууд хугауаандаа хийгдэхгүй, ААН-үүд гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй, ирэх оны төсөв өртэй эхлэх нөхцөл байдал бүрдэж байна. Татварын дарамтыг нэн даруй бууруулж, ААН-үүдээ тэтгэх, төрийн данхар бүтцээ цомхотгож, Засгийн газар хэмнэлтийн горимд ажиллах онцгой шаардлага үүслээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн өнөөгийн байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгөх чадамжгүй, эдийн засгийн өсөлтьийн суурь болох ААН-үүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх хүсэлгүй, 20 сайдтай өнөөгийн данхар бүтцийг засахын оронд 16 дэд сайд нэмэх харалган шийдвэрүүдийг гаргаж байна. Тиймээс Төрийн данхар бүтцийг цөөлөх төлөвлөгөө боловсруулж, Намрын чуулганд багтаан таницуулахыг шаардаж байна. Үгүй бол Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах шаардлагыг АН-ын бүлгээс УИХ-д өргөн барина” гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна