УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудал, Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.
“Монголбанк”-ны ерөнхийлөгчийн албан тушаалаас Б.Лхагвасүрэнг чөлөөлж, оронд нь С.Наранцогтыг томилж буй. Харин СЕХ-ны даргаас П.Дэлгэрнаранг чөлөөлж байгаа юм. СЕХ-ны хувьд дарга тодорхой болоогүй. Одоогоор ЕНБД Д.Даваа-Очирыг үүрэг гүйцэтгэгчээр томилоод буй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна