Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг шинээр томилсон. Ардчилсан намын зүгээс уг асуудлыг эсэргүүцэж Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн юм.
Бид уг асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос тодрууллаа.
Тэрбээр, "Төрийн ажил явахад дэд сайд нар хэрэгтэй л байна даа. Сайд нар чинь өчнөөн олон ажлын хэсгийн хуралдаан, байнгын хороо, Засгийн газрын хуралдаан, гадаад дотоод томилолт орон нутагт ажиллах гэх мэт олон асуудалд оролцоно.
Хяналт бүтээмжийн менежер гэсэн 100 гаран албан тушаалтныш цомхотгож, үүнтэй холбоотой төсөв орон тооны хэмнэлт гарч байгаа. Өнөөдөр дэлхийд дэд сайдгүй улс байдаггүй юм билээ. Түүний үндсэн дээр л дэд сайдын томилгоог хийсэн. АН-ынхан маань ойлгох байх.
Дэд сайдад цалингийн зардал л гэж гарна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна