Австри Улсад болсон 2025 оны “Latin Formation” бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын “Star” хамтлаг 4 дүгээр байрт шалгарч, финалын цом авсан нь Герман, Австри, Голланд зэрэг бүжгийн томоохон орны дэглээчдийн дараа эрэмбэлж, монгол хүний оюуны бүтээлийн дэлхийн үнэлгээ болсон байдаг.
Мөн уг тэмцээнд "Moondance" хамтлаг хүрэл медалийн эзэн болсон юм. Гэвч нэг тэмцээнд оролцсон "Moondance" хамтлагийн гишүүн О.Эрдэнэ өчигдөр цахим хуудастаа "Нээрээ энэ жил манайхаас гадна бас нэг Монгол баг амжилттай оролцсон юм байна шдээ. Сая л мэдлээ. Баяр хүргэе" хэмээн бичсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргэж, "Star" бүжгийн хамтлаг уучлалт гуйхыг шаардсан мэдэгдэл гаргажээ.
"Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй. Бүжгийн спортын талбарт гаргаж буй амжилт бүрийн ард олон жилийн хөдөлмөр, хөлс хүч байдаг. Гэвч сүүлийн үед сошиал орчинд гарч буй зарим үйлдэл нь спортын тамирчин хүнд байх ёстой хамгийн наад захын хүндэтгэл, ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байгаад харамсаж байна.
Дэлхийн аваргын тэмцээнд 13 жилийн турш нэг салбарт, нэг замаар хамт зүтгэсэн атлаа үр дүнгээ зарлахад нь зэрэгцэн зогсож байсан хамт олноо "Одоо л мэдлээ" хэмээн үгүйсгэх нь зүгээр нэг андуурал биш юм. Энэ бол бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, сэтгэл зүйгээр нь дарамталж буй дээрэлхэлтийн тодорхой илрэл мөн гэж үзэж байна.
Иймд дараах асуудлуудыг хөндөн тавих болно.
1.Дэлхийн спортын хорооны Ёс зүйн хороонд энэхүү зүй бус зан авирын талаар албан ёсны гомдол гаргах.
2. Монголын бүжгийн спортын холбооны тэргүүлэгчдийн хурлаар тамирчны ёс зүй, нэгнээ хүндэтгэх соёлын асуудлыг тусгайлан авч хэлэлцүүлэх.
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. Өөрийнх нь адил эх орныхоо нэрийг гаргах гэж тэмцэж буй залуу тамирчдын урам зоригийг мохоох, тэднийг олон нийтийн өмнө үгүйсгэх замаар өөрийгөө өндөрт гаргах гэсэн оролдлогыг цаашид хүлцэн тэвчихгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье.
Спорт бол хүндэтгэл дээр оршдог. Дэлхий дахинд виз хүртэл гарахын тулд 5 жилийн сошиал хүмүүжлийг авч үздэг болсон. О.Эрдэнэ та албан ёсоор уучлал гуйна уу" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.163
Энэ залууд амжилт, хүндлэл зохихгүй юм бна. Өөрөө амжилттай яваа бол мэргэжил нэгтээ, нэг салбарт хүчин зүтгэж бгаа бусаддаа хүндэтгэлтэй хандаж даруу төлөв байх ёстой. Дангаар биш багаар гаргасан ажилтандаа толгой нь эргэж дэлхийгээс тасарсан онцгүй залуу бна даа
Хариулах122.201.31.129
Өөрийн хүчээр хүрэл авсан бол юу хэлэх билээ гэтэл гадаад багштай ккк Star dance team жинхэнэ монгол хүний ур ухаан гаргаж дэлхийн аваргт оролцдог Батсайхан багш болон Онондарь Star dance team анх дэлхийн дэвжээнд гарч байхад энэ Эрдэнэ сэлгээний тамирчин байсан ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө бас л бод мэдэр
Хариулах202.9.40.134
Хамтлагийн ахлагч Саранхүүгийн дүү, хүргэн ах болон эхнэр нь хамтлагт гайгүй бүждэг гэдгээрээ бүүрэлхэж баыгаа байдал нь уу. Ёстой юм үзээгүй дутуу төрсөн ишиг шиг царайт байна. Спортынхон өрсалдчөөд биесээ тэврээд баяр хүргэдэг зарчмыг чт мэдэхгүй дээ
Хариулах202.179.3.218
Харах царайны өөрийгөө дөвийлгөөд бодчихсон хоомон толгойтой залуу харагддаг
Хариулах66.181.190.219
Өөрсдөө сайн бүжиглэж чадахгүй болхоороо атаархаад байдаг юмуу
66.181.180.112
Их бардсан ац байна даа
Хариулах202.126.89.83
Анзаарч байхад би гээр өвчилсөн байдаг нь мэдрэгдсэн.Би түүнээс бүх талаараа илүү ч гэх шиг.Бүжгэлхээс өөрийг чаддаг юм уу? мэдэхгүй л юм байна.
Хариулах103.212.119.176
Яадаг муу шээс вэ? Тэр хулмастай авгай нь авяасгүй байж дуулж чихнээс цус гоожуулна! Өлөн нь арилаагүй шээс чинь!
Хариулах66.181.190.219
Уучлаарай хүнийг бас энгэж хэлж болохгүй байхаа дуу нь муухай байвал сонсохоо л больчих хулмасиай гэдгийг нь хэн нотолхийн нотлох баримтаа харуулах хэрэгтэй. Нэгт хэл амаа бодох хэрэгтэй. Хоёрт Монгол улсын бүжгийн урлагаар тэмцээнд явах болгондоо байр эсвэл шагнал медаль авчирдаг сайн бүжиглэдэг шүү дээ. Хэн бичсэн нь харагдахгүй болхоор муулж болно гэж боддог юмуу.
203.91.115.49
Сураггүй суга бацаан хэдэн удаагийн багахан амжилтандаа одоорч дээ. Стар хамтлаг монголын бас ууган хамтлагийн нэг танай хүргэн ах нь энэ хамтлагт данстай явсан цаг саяхан шүү. Ганцаараа зүтгээд авчихсан юм шиг хачин арчаагүй хандлагатай бацаан бэ. Хэн нэгэнд хүндэтгэлтэй хандана гэдэг хүмүүжлийнх. Энэ жил чамд аз таарсан дараа жил магадгүй чи тэдний оронд зогсож байх ч юм билүү.
Хариулах