Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж байна

Х.Есү
11 цаг 39 минутын өмнө

Амбулаторийн үзлэгийн оочир, хүлээгдлийг бууруулах бодит шийдэл боловсруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд Г. Номин Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, удирдлагууд, эмч мэргэжилтнүүдтэй уулзан газар дээрх бодит нөхцөл байдалтай танилцаж байна.

Тус дүүргийн эрүүл мэндийн төв нь харьцангуй ачаалал багатай хэдий ч амбулаторийн тусламж, үйлчилгээний урсгал, зураглалыг дахин боловсруулж, иргэдэд илүү ойлгомжтой, эмч, ажилтнуудын ачааллыг бууруулах бүрэн боломжтой байгааг онцоллоо.

May be an image of one or more people, people studying, hospital and text

Мөн Баянгол дүүргийн дэргэд Диабетийн төв, Хавдрын төв, Арьс харшлын төв, Зүрхний төвүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа нь лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг тодорхой хэмжээнд хуваалцаж, иргэдэд ойр, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. 

May be an image of one or more people, people studying, newsroom, hospital and text



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 119.40.98.153
    6 цагийн өмнө

    Төрийн сайд хүн боллоо шүү үс хувцаслалтандаа анхаарах хэрэгтэй байнадаа. Төр төмбөгөр ёс ёмбогор гэж дуулсан л байлгүйдээ.Хүнийг хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэж мэргэн үг бас байдагийн.. Өөрийгөө засаад дараа нь гэрээ засаад эцэст нь төрөө засдаг юмсан уг нь..

    Хариулах