УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсголын тайлан, санал дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Оюутолгойн асуудлаарх Нээлттэй сонсголын тайлан, санал дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг Хянан шалгах хороо шууд Чуулганд оруулж иржээ. Ингэснээрээ Оюутолгойн ХШТХ-ны тогтоолд гишүүд санал хэлж өөрчлүүлэх боломжгүй болгож байна. Хөгжлийн банкны сонсголыг зохион байгуулахад эхлээд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, гишүүдийн оролцоог хангаж байсан. Одоо Оюутолгойн ХШТХ-ны дүгнэлт, тогтоолын төслийг Байнгын хороогоор дамжуулалгүй шууд Чуулганд оруулж ирснээрээ “Батал эсвэл битгий батал” гэж тулгаж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна