УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсголын тайлан, санал дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “О.Батнайрамдал гишүүн бас ингэж их попорч болохгүй л дээ. Их гоё ярьсан нь, хөмсгөө зангидаж дуу хоолойгоо шахлаа гээд эх оронч болчихгүй. Энэ гэрээг сайжруулахын төлөө үе, үеийн УИХ, Засгийн газрууд ажиллаж ирсэн, цаашдаа ч ажиллана. Одоо ч гэсэн менежментийн төлбөрийг зардал дээр суурилдаг биш болгох гээд ажиллаж л байна.
Би танаас ХШТХ-ны тогтоолоо үзүүлээч ээ гэж зөндөө гуйсан. Та “Нууц” гээд өгөөгүй. Тэгснээ гэнэтхэн оруулж ирээд асуудал хэлэлцүүлж болохгүй. УИХ-ын гишүүд наад тогтоолын төсөлтэй танилцах эрхтэй шүү дээ. Унших, судлах боломжийг олгох ёстой. Мэргэжлийн Байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой. Тийм учраас Эдийн Засгийн байнгын хороо хэлэлцъе. Хойшлуулж өгөхийг УИХ-ын даргаас хүсье” гэлээ.
Улмаар Н.Учрал дарга хүсэлтийг хүлээж авснаар ХШТХ-гоос болосвруулсан УИХ-ын тогтоолын төслийг буцааж, Эдийн Засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.89
МУ-ын Газрын хуулиар эзэмших хувь 51 ээс доошгүй бх ёстой..
Хариулах66.181.191.141
Нутаг нэгт ах дүүс минь хоорондоо муудалцаж хонь чоно болж бусдын олз болж юүхэв.Эв зүйгээрээ ярилцаад учир начраа олцгоо.
Хариулах66.181.180.227
Тендерийн хулгайч луйварчин бямбацогт тараа таниулж бна даа
Хариулах